Архангай аймгийн Чулуут сумын ИТХ

Архангай аймгийн Чулуут сумын ИТХ

2025.05.12-НЫ ӨДӨР ”МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2025”ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2025-05-12

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ-өөс санаачлан “Малчдын зөвлөгөөн-2025” арга хэмжээг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Улсын аварга малчин, Аймгийн аварга малчин, Алтан төлийн эзэн, залуу малчдын төлөөлөл нийт 160 малчин, саальчин оролцлоо.
Уг зөвлөгөөнд урилгаар аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Түмэнжаргал, Мал эмнэлгийн газрын дарга А.Саруулжаргал, Гурван тамир сургуулийн ХАА-н тэнхэмийн эрхлэгч, сумын ИТХ-ын Төлөөлөгч П.Цэдэвдорж, МАЭМА-ны мэргэжилтэн Г.Очирсүм, ХААН банкны мэргэжилтэн Ц.Баярмаа нар оролцож илтгэл, мэдээлэл танилцууллаа.
✅Сумын ХАА-н салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт
- Сум орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын танилцуулга сэдвээр сумын Засаг дарга Д.Лхагвасүрэн мэдээлэл өгөв.
📚Малчдын зөвлөгөөнд:
- Хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага
-Малын эрүүл мэнд, Мал, амьтаны эрүүл мэндийн тухай хууль
-Тогтвортой хөгжил, шинэ хоршооны тухай
-Орон нутгийн олдоц ихтэй түүхий эд ашиглан тэжээл бэлтгэх арга зэрэг ХАА-н салбарын олон асуудлыг хөндсөн илтгэлүүдтанилцуулагдлаа. Улсын аварга малчин Ц.Гунгаабуу, улсын аварга саальчин Д.Мадиймахаа нар залуу малчиддаа зориулан мал маллах арга ухаан, туршлагаасаа хуваалцан, үнэтэй зөвлөгөөг өглөө.
Зөвлөгөөнийг ЗДТГ, ЭМТ, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, багийн Засаг дарга нартай хамтран зохион байгууллаа.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ НЬ Монгол Улсын Их хурлаас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй эсэх талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 34
26 / 76%
8 / 24%