Архангай аймгийн Чулуут сумын ИТХ

Архангай аймгийн Чулуут сумын ИТХ

БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2025-04-25

Сумын ИТХ-ын Ажлын албанаас шинээр сонгогдсон 5 багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон холбогдох журам, БИНХ-ын зохион байгуулалт, үйл ажиллагаа, Албан хэрэг хөтлөлт, стандартын бүрдэл зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгуулж, цаг үеийн мэдээ мэдээллээр ханган гарын авлага, бичиг хэргийн материалыг тараан өглөө.
🇲🇳Та бүхнийхээ ажилд амжилт хүсье🇲🇳

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ НЬ Монгол Улсын Их хурлаас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй эсэх талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 34
26 / 76%
8 / 24%