1992 онд “Үндсэн хууль” батлагдсанаар Монгол улсын түүхэнд анх удаа орон нутгийн өөрөө удирдах ёсыг Үндсэн хуулиар баталгаажуулж засаг захиргааны нэгж бүрд хурлын байгууллагууд шинэ агуулгаар байгуулагдаж ажиллах болсон байна.
1996 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тухай шинэ хуулиар Сонгуулийг холимог системээр явуулж ИТХ-ын 10 дугаар сарын 26-ны өдрийн анхдугаар хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч бие даасан төсөв санхүүгийн эрхтэй Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болж төлөвшин өнөөг хүртэл ажиллаж байна.
Сумын ИТХ-ын төлөөлөгч нь төлөөллийн ардчилалын зарчмаар иргэдээ төлөөлж сум орон нутгийн нийгэм эдийн засгийн бүхий л асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх замаар нутгийн өөрөө удирдах байгууллага болох ИТХ-ыг байгуулан ажиллаж байна.
Үйл ажиллагаа: Сумын ИТХ нь 3 орон тоотой. ИТХ-ын даргаар Б.Отгонбаяр, хурлын ИТХ-ын Нарийн бичгийн даргаар Ц.Оюунчимэг, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэнээр Б.Мягмаржаргал, ИТХ-ын төлөөлөгчид гэсэн бүтэцтэй. 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан сумын ИТХ нь АН-15 төлөөлөгч, МАН-6 төлөөлөгч, бие даагч-1 нийт 21 төлөөлөгчөөс бүрдэж үйл ажиллагаа явуулж байна.
2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Сумын Иргэдийн Төлөөлөлөгчдийн хурал нь: Хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах, арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Иргэдийн Төлөөлөгчдийн зөвлөл байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хурлын хороо байгуулан ажиллуулж хурлын тасралтгүй байнгийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Үүнд:
1. Нутгийн удирдлагын хөгжлийн хороо,
2. Төсөв санхүү, эдийн засаг, нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо
3. Байгаль орчин, хаа, дэд бүтцийн хөгжлийн хороо
4. Ёс зүйн хороо
ИТХ болон багийн Иргэдийн нийтийн хурал нь улирал бүр хуралдаж холбогдох асуудлыг тухай бүрд нь хэлэлцэн шийдвэрлэдэг, шаардлагатай тохиолдол ээлжит бус хуралдааныг зарлаж асуудлыг тухай бүрд нь хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь иргэдийнхээ төлөө шуурхай ажиллаж байгаагийн илрэл юм.
Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргаж, нутаг дэвсгэрийнхээ хүрээнд хууль тогтоомжийн биелэлтийг ханган, холбогдох хурлын хороодоор дамжуулан хяналт тавьж ажиллаж байна.
ИТХ-ын ажлын албаны чиг үүрэг:
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөл, салбар хороо, Төлөөлөгчид, Багийн Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь бүх талын мэдээллээр хангах, техник зохион байгуулалт, санхүү, аж ахуйн туслалцаа үзүүлж, ажиллах нөхцөл боломжоор хангаж ажиллана.
ИТХ-ын даргаар:
1992-1993 Р.Цогнэмэх
1993-1995 Ж.Цэдэвдорж
1995-1996 Б.Гомборагчаа
1996-2000 Ш.Ганбаатар
2000-2004 Л.Махгалсүрэн
2004-2006 С.Раднаа
2006-2008 Л.Махгалсүрэн
2008-2012 Ц.Мягмаржаргал
2012-2013 онд Э.Эрдэнэбаатар
2013-2006 онд Б.Туул
2016-2020 Н.Лавдмаа
2020-2024 онд Б.Отгонбаяр
2024 оноос Д.Батдорж сонгогдон ажиллаж байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн даргаар:
1992-1996 онд Б.Нарангэрэл
2000-2003 онд Н.Өлзиймаа
2003-2007 онд Л.Махгалсүрэн
2007-2013 онд Ц.Оюунчимэг
2013-2014 онд А.Очирсүрэн
2014-2015 онд М.Аюурзана
2015 оноос Ц.Оюунчимэг
ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэнээр: 2022 оноос Б.Мягмаржаргал ажиллаж байна.