Халуун-Ус багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
1. Багийн иргэдийн Нийтийн Хуралдааны дарга сонгох тухай
Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан дарга сонгох санал хураалтад 5 хүн нэр дэвшсэн бөгөөд нэр дэвшигч Цэвэлдоржийн Бямба-Очир128 санал 42.5%, Жамьяншаравын Гантулга 54 санал 17.9%, Лхагвасүрэнгийн Доржханд 43 санал 14.2%, Хишигжаргалын Мөнх-Очир 36 санал 11.9%, Мөнхдалайгийн Элбэгдорж 33 санал 10.8% санал өгч БИНХ-ын даргаар Цэвэлдоржийн Бямба-Очир сонгогдлоо.
2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтанд 4 хүн нэр дэвшсэн бөгөөд нэр дэвшигч Довуучийн Наранбаатар 75 санал 23.6%, Дансранпүрэвийн Мягмарсүрэн 123 санал 38.8%, Гонгорын Бямбадулам 84 санал 26.4%, Хүдэрчулууны Мөнхтулга 34 санал 10.7% санал авлаа. Санал хураалтаар нэр дэвшигчид олонхын санал аваагүй тул хамгийн олон санал авсан нэр дэвшигч Д.Мягмарсүрэн, Г.Бямбадулам нар дахин санал хураалт явуулахад 307 иргэн санал хураалтанд оролцож нэр дэвшигч Д.Мягмарсүрэн 130 санал 43%, Г.Бямбадулам 174 санал 57 % санал авч Халуун-Ус багийн Засаг даргад Гонгорын Бямбадуламын нэрийг дэвшүүлэв.
3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг сонгох тухай
Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэг бүхий багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулав.
Дарга: Ц.Бямба-Очир- Багийн ИНХ-ын дарга
Гишүүд:
Г.Бямбадулам -Багийн Засаг дарга
Д.Доёддорж- Халуун-Ус багийн иргэн
О.Жалбуудорж-Халуун-Ус багийн иргэн
Л.Доржханд-Халуун-Ус багийн иргэн