Архангай аймгийн Чулуут сумын ИТХ

Архангай аймгийн Чулуут сумын ИТХ

ЧУМЫН ИТХ-ЫН ДАРГААР Д.БАТДОРЖ СОНГОГДЛОО.

2024-10-24

        2024-2028 оны Архангай аймгийн Чулуут сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

    Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 4 дахь удаагаа сонгогдоод байгаа Д.Батдоржийг 100 хувийн саналаар ИТХ-ын даргаар сонголоо.

- Чулуут сумын ИТХ-ын төлөөлөгч одоо ЭМТ-ийн их эмчээр ажиллаж буй  Дамдинпүрэвийн Лхагвасүрэнг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин Аймгийн засаг даргад уламжлах тухай тогтоол батлав.

             Мөн сумын ИТХ-ын зөвлөл, хороодын бүрэлдэхүүн, хороодын дарга нарыг сонгох тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ НЬ Монгол Улсын Их хурлаас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй эсэх талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 34
26 / 76%
8 / 24%