Архангай аймгийн Чулуут сумын ИТХ

Архангай аймгийн Чулуут сумын ИТХ

Чулуут сумын ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн “Анхдугаар хуралдаан” 2024 оны 10-р сарын 24-ны өдөр

2024-10-25

Чулуут сумын ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн “Анхдугаар хуралдаан” 2024 оны 10-р сарын 24-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Хуралдаанд сумын сонгуулийн хорооны дарга П.Жаргалсайхан 2024 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зохион байгуулалт, дүн мэдээг танилцууллаа.
- Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулиар МАН-18, АН-3 төлөөлөгч сонгогдсон байна. Анхдугаар хуралдааныг Зуунмод багаас сонгогдсон ахмад төлөөлөгч Данзансамбуугийн Самбууням нээж удирдлаа.
Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн:
- Шинээр сонгогдсон Төлөөлөгч -16
- 2 удаа сонгогдсон Төлөөлөгч - 3
- 3 удаа сонгогдсон Төлөөлөгч - 1,
- 4 удаа сонгогдсон Төлөөлөгч -1
Хүйс: Эрэгтэй 15, эмэгтэй 6
Насны ангилал: 1970-1979 оны 5,
1980-1989 оны 8, 1990-1999 оны 8 төлөөлөгч
Боловсрол: дээд-14, бүрэн дунд-4, бүрэн бус дунд 3 төлөөлөгч сонгогдсон байна.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудал:
1. ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
2. ИТХ-ын дарга сонгох тухай
3. ИТХ-ын зөвлөл байгуулах тухай
4. ИТХ-ын хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай
5. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
- Сумын ИТХ-ын даргаар Дансранпүрэвийн Батдоржийг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин баталлаа.
- Сумын Засаг даргаар Дамдинпүрэвийн Лхагвасүрэнг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин Аймгийн засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5388
3948 / 73%
902 / 17%
261 / 5%
277 / 5%